Шууд Chart

Ямар үед өөрийгөө гэртээ тусгаарлах вэ

2020-02-27 15:01:24

Ямар үед өөрийгөө гэртээ тусгаарлах вэ 

1. Гадаад улс оронд зорчоод ирсэн бол 14 хоног өөрийгөө тусгаарлан ажиглана.

2. Халдварын сэжигтэй хүний шинжилгээний хариу гарах хүртэл гэр бүлийн гишүүд мөн өөрсдийгөө тусгаарлана. Энэ үед дараах дэглэмийг баримтална. Үүнд:

• Гэрээсээ гарахгүй байх
• Гэртээ зочин урихгүй байх
• Аль болох тус тусдаа байх
• Амны хаалт зүүх
• Гараа сайтар савандаж угаах
• Хүн бүр тусдаа аяга, таваг, нүүр гарын алчуур хэрэглэх
• Гэр орноо агааржуулах, чийгтэй цэвэрлэгээ хийх
• Шим тэжээлтэй хоол, хүнс хэрэглэх
• Сайн унтаж амрах
• Тайван стрессгүй байх
• Дасгал хөдөлгөөн хийж, биеэ чийрэгжүүлэх.
• Бие тавгүйрхсэн тохиолдолд эрүүл мэндийн байгууллагын ХӨСҮТ-100, 8008-6829, ЗӨСҮТ-7028-4393, 103, СЭМҮТ-1900-2000, ЭМЯ-11-323002 утсаар холбогдож, зөвлөгөө аваарай. 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Ямар үед өөрийгөө гэртээ тусгаарлах вэ   
Үзсэн: 846 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй