Шууд Chart

Зөвлөлдөх уулзалт болно

2014-03-28 08:55:04

Хууль зүйн яамнаас өнөөдөр “Эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр ба Хууль зүйн салбар дахь хөгжлийн түншлэл” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулна.   

Зөвлөлдөх уулзалтаар түнш байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж хууль зүйн салбарын шинэчлэлийн хүрээнд хамтран ажиллах цаашдын чиг хандлагын талаар санал солилцох юм байна.
 
Уулзалтад Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг нар оролцож танилцуулга, илтгэл тавих ажээ. Уулзалт "Туушин" зочид буудлын "Сүлд" танхимд 14:00 цагт эхэлнэ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Зөвлөлдөх уулзалт болно  
Үзсэн: 1263 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй