Шууд Chart

Гамшгаас хамгаалах ажиллагааг зохион байгууллаа

2014-03-28 09:05:00

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны “Гамшгийн аюулыг зарлан, мэдээлэх” тогтоолын дагуу жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн долоо хоногийн дөрөв дэх өдрийн 16.00 цагт улс орон даяар гамшгийн аюулыг зарлан, мэдээлэх дуут дохиогоор ажиллах дадлага, сургуулийг хийдэг уламжлалтай.

Өчигдөр Эрүүл мэндийн яамны хамт олон уг дадлага, сургуулилтыг Онцгой Байдлын Ерөнхий газрын бие бүрэлдэхүүнтэй хамтран амжилттай зохион байгууллаа.
 
Гамшгийн аюулаас хүн ам, эд хөрөнгийг урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааны үе шатанд гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж, байгууллага, сайн дурынхны хүч хэрэгсэл болон иргэд, олон нийтийг гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэргүүдэд шилжүүлэн ажиллуулах зорилгоор Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийг зохион байгуулдаг ажээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Гамшгаас хамгаалах ажиллагааг зохион байгууллаа  
Үзсэн: 1344 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй