Шинэ Зеландын "Air New Zealand" агаарын тээврийн компани энгийн зэрэглэлийн зорчигчдод унтлагын орыг санал болгох үйлчилгээг нэвтрүүлэхээр судалж байна. Олон цаг үргэлжлэх, шууд нислэгийн үеэр зорчигчид унтаж амрах боломжийг бүрдүүлэхийг зорьж байгаа юм.
"Air New Zealand" компани "Economy Skynest" гэх шинэ үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Гурван жилийн туршилт, судалгааны үр дүнд бүтээгдсэн унтлагын орнууд нислэгийн үеэр зорчигчдод тав тухтай хэвтэн амрах, унтах боломжийг олгох юм. "Air New Zealand" компани нисэх онгоцныхоо "Economy Class" буюу энгийн зэрэглэлийн хэсэгт 6 ширхэг орыг суурилуулахаар судалж байна. Одоогийн байдлаар эдгээр унтлагын ор нь "Economy Class"-ийн яг аль хэсэгт байршихыг эцэслэн тодорхойлоогүй байгаа юм. Энэхүү орнууд нийт 200 сантиметрийн урттай, 58 сантиметрийн өргөнтэй байхаар урьдчилсан зургийг гаргажээ.
Дэр, хөнжил, гудас, чихэвч зэрэг тав тухтай унтахад шаардлагатай бусад хэрэгслээр мөн тоноглогдсон байх юм. "Air New Zealand" компани энгийн зорчигчдод зориулсан унтлагын орнуудыг ашиглах талаарх эцсийн шийдвэрийг 2021 онд гаргах юм. Шинэ Зеландын Окленд хотоос АНУ-ын Нью-Йорк хотын хооронд хийгдэх 17 цаг 40 минутын нислэгийн үеэр дээрх "Economy Skynest" үйлчилгээг ашиглах талаар яригдаж байна.
"Air New Zealand" компани зорчигчдод унтлагын орыг санал болгоно | ||
Үзсэн: 1395 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.