Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн

2020-02-29 15:06:52

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 3-р сарын 01-нд нутгийн төв хэсгээр, 2-нд нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

2020 оны 02 дугаар сарын 29-ний 20 цагаа­с 2020 оны 03 дугаар сарын 01-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хангайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 12-17 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 21-26 хэм, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр 18-23 хэм, бусад нутгаар 14-19 хэм, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 9-14 хэм, Хэнтэйн уулархаг нутаг болон Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 хэм, бусад нутгаар 2-7 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө нутгийн баруун хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 25-30 хэм, бусад нутгаар 16-21 хэм, өдөртөө бүх нутгаар 5-10 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 17-19 хэм, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 7-12 метр, зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дундговийн нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 21-23 хэм, бусад хэсгээр 16-18 хэм, өдөртөө 6-8 хэм хүйтэн байна.

2020 оны 03 дугаар сарын 02-ноос 03 дугаар сарын 06-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

2-нд нутгийн зүүн хагаст, 3-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 5-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 2-нд ихэнх нутгаар, 3-нд говь, талын нутгаар, 4-нд Алтайн салбар уулсаар, 5-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 12-17 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна.


Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн  
Үзсэн: 858 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй