![](/uploads/201403/news/thumb/a746c0d5cbebe59910fc6e52210ce94b_x3.jpg)
“АДРА” олон улсын байгууллага өнгөрсөн 2012 оноос Дархан-Уул болон Орхон аймагт хэрэгжүүлж эхэлсэн “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төсөл Орхон аймагт хаалтаа хийжээ.
Энэ хугацаанд тус аймгийн 18-30 насны ажил, мэргэжилгүй 200 гаруй хүн хамрагджээ. АДРА олон улсын байгууллага уг төсөлд 93 мянган ам.доллар зарцуулсан бөгөөд төслийг хэрэгжүүлэхдээ Насан туршийн боловсрол олгох төв, Бизнес инкубатор төв болон Баян-Өндөр сумын Сум хөгжүүлэх сантай хамтарчээ.
Тодруулбал, Насан туршийн боловсрол олгох төвд 15 төрлийн мэргэжлээр төсөлд хамрагдсан иргэдийг сургасны 40 гаруй нь оёдол, талх нарийн боов зэрэг таван чиглэлийн бүлгийг байгуулжээ. Эдгээр бүлэг нь үйл ажиллагаандаа шаардлагатай санхүүгийн эх үүсвэр буюу нийтдээ 17 сая төгрөгийн зээлийг Баян-Өндөр сумын Сум хөгжүүлэх сангаас авсан байна. Харин зах зээл болон үйл ажиллагаанд шаардагдах зөвлөгөөг Бизнес инкубатор төвөөс өгсөн байна.
“АДРА” олон улсын байгууллагаас залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжжээ | ||
Үзсэн: 1362 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.