![](/uploads/201403/news/thumb/1873050e5cca27c4057806e4f1c9bb66_x3.jpg)
БНХАУ-ын Сангийн дэд сайд Ши Яаобин тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Сангийн яаманд өнгөрсөн лхагва гарагт ажлын айлчлал хийлээ.
Тус уулзалтаар БНХАУ-ын дарга Ши Жинпины санаачлаад байгаа Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк байгуулах, түүний бэлтгэл ажлыг хангах зорилгоор хоёр тал санал солилцсон байна.
Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк нь Азийн улс орнуудын эдийн засгийг хөгжүүлэх, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг дэмжих зорилготой байгуулагдах ажээ.
БНХАУ-ын Сангийн дэд сайд Ши Яаобин Хятадын талаас Монгол Улсыг тус банкны үүсгэн байгуулагчаар оролцох санал тавьж, хамтран ажиллахыг уриаллаа. Сангийн сайд Ч.Улаан БНХАУ-ын даргын Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк байгуулах санаачилга гарган, манай улсыг тус банкны үүсгэн байгуулагчаар оролцохыг урьсанд талархаж, дэмжин ажиллахаа мэдэгджээ.
Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк байгуулна | ||
Үзсэн: 1612 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.