Шууд Chart

АНУ: Эри нуурын ойролцоох байшингууд мөсөөр бүрхэгджээ

2020-03-02 15:15:37

Америкийн Нью-Йорк мужид байрладаг Эри гэх нуурын захад амьдардаг иргэдэд санаанд оромгүй үйл явдал тохиожээ. Өнгөрсөн долоо хоногт энэхүү бүс нутагт хүчтэй салхилж байсны улмаас нуурын усанд томоохон давлагаанууд  бий болж, эргийн ойролцоох  байшингууд руу ус цацагджээ.

Энэ үйл явдал хүйтэн цаг агаартай давхцаж, нуурын эргийн дагуух байшингууд болон зам талбай мөсөөр  хучигджээ. Эд Мис гэх оршин суугч хэвлэлд өгсөн ярилцлагадаа өнгөрсөн пүрэв гарагт бүх зүйл хэвийн байсан ч баасан гарагаас  мөстлөгийн үйл явц эхэлсэн гэдгийг хэлсэн байна.

Тэрээр Нью- Йорк мужийн захирагч орон гэр нь мөсөнд автсан иргэдэд тусламжийн гараа сунгана гэдэгт итгэлтэй байгааг илэрхийлжээ. Харин зарим иргэн үлгэрт гардаг мөсөн хотхон бодит амьдрал бий болоод байгаад ихээхэн тааламжтай хандаж байгаа талаар ярьжээ. Эри нь Хойд Америкийн 4 дэх том нуураар нэрлэгддэг юм.


АНУ: Эри нуурын ойролцоох байшингууд мөсөөр бүрхэгджээ   
Үзсэн: 1594 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй