
Дэлхий нийтэд тархаад байгаа коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх зорилгоор иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд хандив тусламжийг Улсын онцгой комисст ирүүлсээр байна.
Тухайлбал, “Херо энтертайнмент” болон “Монгол тулгатны зуун эрхэм төсөл”-ийн хамт олны зүг болох найруулагч Б.Баатар, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр нар тусламжийн эгнээнд нэгдлээ.
Тэд Бүгд Найрамдах Франц Улсын “Delta Plus” брэндийн иж бүрэн хамгаалалтын 200 ширхэг хувцас, хамгаалалтын 40 ширхэг шилийг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Т.Энхтүвшинд гардуулан өглөө.
Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, найруулагч Б.Баатар нар тусламжийн эгнээнд нэгдлээ | ||
Үзсэн: 829 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.