
БНХАУ-ын бүтээсэн "Чингис хаан" олон ангит киноны Тэмүүжиний бага насны дүрийг бүтээсэн Өвөр Монгол залуу Хорчинбилиг эмчийн мэргэжил эзэмшин ӨМӨЗО-ны Халдвартын төв эмнэлэгт их эмчээр ажиллаж байгаа гэнэ.
Тэрбээр дэлхий дахиныг нөмрөөд байгаа COVID-19 аюулт тахлыг дарахаар Уханьд очиж ид голомтод нь зүтгэж байгаа юм байна.
Дэлхийн суут хүн Чингис хааны дүрийг бүтээсэн чадварлаг эмч COVID-19 гэгч дайсныг дарж, ард түмнээ эрүүл саруул болгож, эргэн ирэх биз ээ.




"Чингис хаан" Уханьд коронавирустай тэмцэж байна | ||
Үзсэн: 3360 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.