
МУСТА, дуучин Энэбишийн Өлзийбаатарын ээлжит уран бүтээл “Миний нутгийн бараа” дуу үзэгчдэд хүрч эхэллээ.
Шүлгийг Монгол Улсын ардын уран зохиолч Ш.Сүрэнжав, хөгжмийг урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баттөмөр бичсэн юм.
Э.Өлзийбаатар нь Монгол түмэндээ "Ам цагаан хулгана жил"-ийн мэнд болгож, ийнхүү үзэгч, сонсогчдын хүртээл болгоод байгаа нь энэ аж.
Дээрх дууг Хѳвсгѳл аймгийн Галт сумын уугуул, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Банзрагч агсан анх дуулж, олны сонорт хүргэсэн билээ.
Тэгвэл энэ удаа мөн л Хөвсгөл аймгийн Галт сумын унаган хүү албан ёсны эрхтэйгээр дахин шинэчлэн дуулсан байна.
Дуучин Э.Өлзийбаатарын ээлжит уран бүтээл үзэгчдэд хүрч эхэллээ | ||
Үзсэн: 1825 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.