Шууд Chart

Улаанбаатарт шөндөө 22 хэм хүйтэн

2020-03-04 14:22:27

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Маргааш баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр цас орно.

2020 оны 03  дугаар сарын 04-ний 20 цагаа­с 2020 оны 03 дугаар сарын 05-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн баруун, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар  секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 16-21 хэм, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор  шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 9-14 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хөвсгөл, өдөртөө Хэнтэйн уулсаар цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр.  Дархадын хотгор,  Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр  хүйтний эрч суларч  шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 11-16 хэм, Хангай нурууны өвөр бэлээр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 2-7 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр.  Хүйтний эрч суларч  Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 18-20 хэм хүйтэн, өдөртөө 0 хэм орчим байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 5-10 хэм, бусад нутгаар 10-15 хэм хүйтэн, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар  0-5 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс секундэд 4-9 метр, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 20-22 хэм, бусад хэсгээр 14-16 хэм, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна.

2020 оны 03 дугаар сарын 06-наас 03 дугаар сарын 10-ныг
 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

6-нд говийн аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 7-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 8-нд төв, зүүн, говийн аймгуудын ихэнх, 9-нд  говь болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр  цас орж, цасан шуурга шуурна. Салхи 6-нд Алтайн салбар уулсаар, 9-нд зарим газраар секундэд 12-14 метр, 7-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар, 8-нд говь, талын нутгаар секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 7-ноос баруун болон төвийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 17-22 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 11-16 хэм,  говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна. 


Улаанбаатарт шөндөө 22 хэм хүйтэн  
Үзсэн: 824 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй