Шууд Chart

“Bentley” компани 2 сая ам.долларын өртөг бүхий шинэ автомашинаа танилцуулжээ

2020-03-04 15:32:59

Их Британийн тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч “Bentley”  компани Mulliner Bacalar гэх шинэ загварын төмөр хүлгээ танилцуулаад байна. 2 сая ам.доллараар худалдаалагдах энэхүү бүхээггүй автомашины  Доторх салоныг нь хийхдээ 5000 жилийн настай модыг ашиглажээ. 

Mulliner Bacalar автомашиныг  дэлхий дахины хэмжээнд зөвхөн 12 ширхгийг худалдаалах юм. “Bentley”  компани шинэ төмөр хүлгээ пүрэв гарагт Женев хотод болох автомашины үзэсгэлэнгээр олон нийтэд танилцуулахаар бэлтгэж байж.

Гэвч шинэ коронвирусийн тархалттай холбоотойгоор энэ үйл ажиллагааг цуцлагдсан Mulliner Bacalar автомашиныг онлайнаар танилцуулсан байна. 650 морины хүчин чадалтай энэхүү машин нь 12 цилиндрийн хөдөлгүүртэй юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Bentley” компани 2 сая ам.долларын өртөг бүхий шинэ автомашинаа танилцуулжээ  
Үзсэн: 2408 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй