Шууд Chart

“Ээждээ захидал бичээрэй” уралдааны бүтээл авах хугацаа дууслаа

2020-03-04 15:46:49

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ээждээ захидал бичээрэй” улсын уралдааны бүтээл авах хугацаа өнөөдөр 16:00 цагт хаагдлаа.

12 дахь жилдээ болох гэж буй тус уралдаанд 3000 гаруй оролцогч захидлаа ирүүлснээс онцолбол, цэргийн ангиудаас, Суданд алба хааж байгаа байлдагчдаас, БНСУ, Индонез, Туркт зэрэг улсад ажиллаж, амьдарч байгаа элэг нэгтнүүдээс, асрамжийн газрын хүүхдүүдээс иржээ.

Гэхдээ орон нутгаас ирүүлсэн нь хамгийн их хувийг эзэлж байна. Тус уралдаанд түрүүлсэн оролцогч 800 мянга, хоёрдугаар байрт шалгарсан хоёр оролцогч 500 мянга, гуравдугаар байрт орсон гурван хүн тус бүр 300 мянга, тусгай байрт шалгарсан 14 иргэн 100 мянган төгрөг гардах юм.

Шалгаруулалт Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу энэ ням гарагт МҮОНРТ-ийн байранд болно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Ээждээ захидал бичээрэй” уралдааны бүтээл авах хугацаа дууслаа  
Үзсэн: 1097 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Enerel [127.0.0.xxx] 2020-03-04 20:09
Hze shalgaruulahiin
Enerel [127.0.0.xxx] 2020-03-04 20:08
Hze shalgaruulahiin
Зочин [127.0.0.xxx] 2020-03-04 19:01
shalgaruulalt yaj yavagdah ve ? shuud nevtruulehuu
Зочин [127.0.0.xxx] 2020-03-04 18:23
шалгаруулалт нь шууд нэвтүүлэгээр явагдахуу

Бидэнтэй нэгдээрэй