
МҮОНТ-ийн албан ёсны спортын “MNB Sport” сувгийн хоёр жилийн ой өнөөдөр тохиож байна.
Тус телевизийн нээлтийн арга хэмжээ 2018 онд Спортын төв ордонд болж, Монгол Улсын Ерөнхий сайд, олимпын наадамд бэлтгэх үндэсний хорооны дарга У.Хүрэлсүх, МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн дарга Б.Энхмандах нарын зэрэг эрхмүүд үг хэлж нээж байлаа.
Түүнчлэн өдөр бүр спортын мэдээ, мэдээллээр үзэгчидтэйгээ цэнхэр дэлгэцээр уулзаж, хэдийнээ зүс, нэр танил болсон Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Л.Цагаандалай, спортын сэтгүүлч Д.Баярсайхан, Д.Батжаргал нар нээлтийн арга хэмжээг ээлжлэн хөтөлсөн нь зочид, үзэгч, оролцогчдын талархлыг хүлээж байв.
Мөн төд удалгүй 2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг мэргэжлийн тайлбарлагчдыг урьж шууд дамжуулсан нь үзэгчдийн мэлмийг баясгах эхлэл болж байлаа.
Цаг хугацааны хувьд өдөр бүрийн 07:00-00:00 цагийн хооронд Токио хүрэх зам теле сэтгүүл, “Оддын замнал”, “Дэлхийн хоккей”, “Дэлхийн хөлбөмбөг” (теле сэтгүүл), Спортын зочин, Спорт түүх, “Миний мөрөөдөл” (хүүхдэд зориулсан хөтөлбөр), “Бахархал”, “Адуучин”, “Эрийн хийморь”, “Манлайн баясгалан”, “Дархан мэх” зэрэг нэвтрүүлгийг үзэгчиддээ хүргэсээр байна.
Тус сувагт хэвлэл мэдээллийн салбарт 2-35 хүртэлх жил ажилласан туршлагатай зураглаач, сэтгүүлч, найруулагч, инженер техникийн 35 ажилтан спорт сонирхдог хэн бүхэнд мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэсээр авай.
“MNB Sport” сувгийн хоёр жилийн ой өнөөдөр тохиож байна | ||
Үзсэн: 804 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.