Шууд Chart

Хавхаар хонь “агнасан” улсын арслан Ө.Эрдэнэ-Очир

2020-03-05 09:48:23

Төв аймгийн Батсүмбэр сумын ойролцоо Монгол Улсын заан Ч.Адъяа нутгийн айл Дэчингийнд дархан аварга Ж.Мөнхбат, улсын арслан Л.Сосорбарам, Ө.Эрдэнэ-Очир нар бэлтгэлд гараад амарч байжээ.

Бэлтгэлээсээ түр буугаад байх үед Ө.Эрдэнэ-Очир арслан тус айлын гэрийн хойт энгэрт тарваганд хавх тавьжээ.

Үдээс хойхно тэнгэр бүрхээд бороо орох маягтай болж, хавх тавьсан газрын цаад талаас нь Дэчингийн хонь гэнэт гараад ирж. Тэгэхээр нь Ө.Эрдэнэ-Очир арслан морь унаад наанаас нь давхисан ч аль хэдийнээ нэг хонь орчихсон байжээ. Тэгэхээр нь хавхнаас нь салгахад хөл нь хугараагүй байсан тул сүрэгт нь нийлүүлж байх үед Дэчин давхин ирж “Юу болов” гэхэд нь “Нэг хонь хавханд орох нь оржээ. Гэхдээ доголоод л байгаа болохоос хугараагүй байна” гэж.

Гэтэл Дэчин “За яахав, чи хавхдаж идэх гэсэн юм байлгүй, сайн ч эр хонь таарч. Доголон хонио ид” гэсэнд тэд шинэ шөл уух завшаан тохиожээ.

Гэхдээ Ө.Эрдэнэ-Очир арслан сүүлд ярихдаа “Миний буянд хоолтой болсноо мэдэхгүй байж Ж.Мөнхбат, Л.Сосорбарам, Ч.Адъяа тэд надаар их тоглоом хийдэг байж билээ” хэмээн тунирхсан гэдэг.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хавхаар хонь “агнасан” улсын арслан Ө.Эрдэнэ-Очир  
Үзсэн: 1025 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй