Шууд Chart

БНХАУ-ын уран бүтээлчид Монголчуудад зориулж дуу зохиожээ

2020-03-05 14:00:25

БНХАУ-д “COVID-19”-ийн халдвар гарч, эрдэнэт хүний амь болон эд хөрөнгийн хохирол учирч буй тул Монгол Улсаас олон талын дусламжийн хандив өргөөд байгаа билээ.

Энэ цаг үед манай улсын ард түмэнд дуу хүртэл зохиож, “Улаанбаатарын хайр” хэмээн нэрлэсэн байна. Шүлгийг Нарангоо, аялгууг Ван Тешан бичжээ.

“Улаанбаатарын хайр”

Улаанбаатарын хайр урсгал мэт халгилна

Удамт үндэстний сэтгэл ариун сүү шиг ивлэнэ

Халх Монголын сувдаа өмнө зүг бөмбөрүүлнэ

Хамаг гай зовлонг хамтдаа хуваалцахаар зорино

Гамшиг учирсан цагт гараа сунгадаг анд минь

Гачигдал тулгарсан үед тэтгэн дэмждэг найз минь

Галбад үгүй ариун хайраа харамгүй зориулдаг

Гэгээн энэрэнгүй зүрх ганц танаас цохилдог билээ

   Дахилт: Ээ хээ хөө   ээ хээ хөө

                Сэлэнгэ мөрөн Хатан гол урсгал нийлэн урсана

                Салшгүй хоёр саахалт элэг зүрх шиг найзална

                Улаанбаатарын хайр орчлонд мөнхрөх хайр

Ариун хайраараа тусалдаг өр цайлган хүмүүс билээ

Андын журмаар үерхдэг саруул тэнэгэр улс билээ

Чингисийн удам баатарлаг үрс дэлхий дахинаа алдартай

Чин үнэнч чигч журам ертөнцийн чихнээ дуурсалтай

Нийтэлсэн: У.Баярсайхан

БНХАУ-ын уран бүтээлчид Монголчуудад зориулж дуу зохиожээ  
Үзсэн: 790 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй