Шууд Chart

Шүдний эмч нарын олон улсын өдөр өнөөдөр тохиож байна

2020-03-06 07:52:45

Шүдний эмч нарын олон улсын өдөр өнөөдөр тохиож байна. Амны хөндий эрүүл мэнд бие эрүүл байхын үндэс гэгддэг. Шүд өвчилснөөс бусад эрхтэнд нөлөөлдөг тул шүдний эрүүл мэндээ байнга анхаарч, тогтмол үзлэгт орохыг эмч нар зөвлөдөг билээ.

Тэгвэл энэ чухал зүйлийг хийж, биднийг сайхан инээмсэглэхэд тусалдаг шүдний эмч нарын олон улсын өдрийг жил бүрийн гуравдугаар сарын 6-нд тэмдэглэдэг болжээ.

Мөн хамгийн анхны мэргэжил бол шүдний эмч гэнэ. Хүн төрөлхтний хувьд олон зуун жилийн хувьд амны хөндийн эрүүл мэнд асуудал болсоор иржээ. Дэлхийн анхны шүдний эмч Хэси Ра хэмээх хүн байсан бөгөөд МЭӨ 2600 онд Египетэд амьдардаг байсан тухай түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байна. Харин дэлхийн хамгийн анхны шүдний эмнэлгийг 1828 оны хоёрдугаар сарын 21-нд Охио дахь Бэйнбриджид Жон Харрис нээж байжээ.

Сонирхолтой баримтууд 

-Шүдний эмч цаазын ял гүйцэтгэх цахилгаан сандлыг зохиожээ.

-Баруун талын шүднүүд хоолны ихэнхийг жажилдаг.

-ХХ зуунд хиймэл шүд хуримын алдартай бэлэг гэж британичууд тооцож иржээ.

-Дэлхийн хүмүүсийн 12 хувь нь шүдний цахилгаан сойз хэрэглэдэг.

-Шүдэнд хамгийн аюултай спорт нь хоккей. Хоккейчдын 68 хувь нь карьертаа наад зах нь нэг шүднээсээ салсан байдаг.

-Хүний шүд 1000 ºС температурыг даван тэснэ.

-Дундад зууны үед өвдсөн шүдэндээ мэлхий уяж “эмчилдэг" байжээ.

-Норвегид шүдний банк бий. Түүнд хүүхдийн 100 мянган сүүн шүд хадгалагдаж байдаг.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Шүдний эмч нарын олон улсын өдөр өнөөдөр тохиож байна  
Үзсэн: 3213 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Ложоо [127.0.0.xxx] 2023-03-06 14:01
Дэлхийн шүдний эмч нарын өдрийн мэндийг Шүдний эмч охин Р.Цолмонгэрэл болон бүх шүдний эмч нарт мөн шүдний эмч болохоор суралцаж байгаа зээ охин А. Нэмүүлэн зээ хүү Б.Бархасням зээ охин А.Хулан нартаа хүргэж сайн сайхныг ерөөе.
Lol [127.0.0.xxx] 2023-03-06 13:13
Үндэсний мэдээллийн хэрэгсэл байж international, national аа ялгаж чадахгүй хүмүүс ажилладаг байх гэж

Бидэнтэй нэгдээрэй