
Бенди буюу бөмбөгтэй хоккейн ДАШТ-ий В дивизионы тоглолтууд энэ сарын 1-нээс 6-ны хооронд ОХУ-ын Эрхүү хотод зохион байгуулагдаж байна.
Энэхүү тэмцээнд оролцож буй Монголын бөмбөгтэй хоккейн шигшээ баг өчигдөр шөвгийн дөрөвт Украины шигшээ багтай учраа таарч, 3:1-ийн харьцаатай Монгол Улсын шигшээ баг хожигдов.
Манай улсын багийн ганц алтан гоолыг Монголын шигшээ багийн ахлагч Г.Тамир оруулсан юм.
Ийнхүү өнөөдөр тэд Словак Улсын шигшээ багтай хүрэл медалийн төлөө тоглох бол Украины шигшээ баг аваргын төлөө Унгарын шигшээ багтай тоглох юм.
Монголын шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглохоор боллоо | ||
Үзсэн: 596 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.