
Дэлхийн адууны уралдааны түүхэнд анх удаа хамгийн өндөр буюу 20 сая ам.доллар буюу 55тэрбум төгрөгийн шагналын сантай “Saudi cup” уралдаан Саудын Арабд зохион байгуулагджээ.
Энэ уралдаанд түрүүлсэн адууны үнэлэмжийг дараах байдлаар танилцуулья.
Түрүү 10 сая ам.доллар (27 тэрбум 550 сая төгрөг)
Аман хүзүү 3.5 сая ам.доллар (9 тэрбум 600 сая төгрөг)
Гуравдугаар байр хоёр сая ам.доллар (5тэрбум 500 сая төгрөг)
Дөрөвдүгээр байр 1,5сая ам.доллар (4тэрбум 100 сая төгрөг)
Тавдугаар байр 1 сая ам.доллар (2тэрбум 700 сая төгрөг)
Зургаадугаар байр 600,000 ам.доллар (1тэрбум 600 сая төгрөг)
Долоодугаар байр 500,000 ам.доллар (1 тэрбум 400 сая төгрөг)
Наймдугаар байр 400,000 ам.доллар (1 тэрбум 100 сая төгрөг)
Есдүгээр байр 300,000 ам.доллар (800 сая төгрөг)
Аравдугаар байр 200,000 ам.доллар (550 сая төгрөг)-ийн шагналыг тус тус хүртсэн байна. Гэхдээ уралдаанд орох бүртгэл нь адууны эздээс тус бүр 200,000 ам.долларын хураамж авчээ. Уралдах адууны дээд хязгаар 14, уралдах зай 1800метр, уралдааны зам элс.
Уралдаан дэлхийн адууны мэргэжилтнүүдийн ихээхэн анхааран харж буй соёолон азарга Максимум Секюрити 1800 метрийг 1,50,58 амжилтаар түрүүлж, өнөөдрийн ханшаар 27 тэрбум 550 сая төгрөгийг эзэндээ авч ирэв. Энэхүү азаргыг Күүлмор зүчээ болон Гэри Вэст Мэри Вэст нарын гэр бүл тус бүр 50 хувийн хувьцаагаар эзэмшдэг аж.
Максимум Секюрити амьдралдаа 10 уралдахдаа найм түрүүлж, нэг аман хүзүүдээд байна. Түүний эх Лил Инди бол домогт Эй ПИ Индигийн төлийн төл гүү бөгөөд мөн умардын бүжигчингийн 4-3 инбридингээр (төрлийн нийлүүлгээр) төрсөн юм. Харин эцэг нь Америкийн “Брийдирс Кап” уралдаанд 2013 онд шүдлэнгийн уралдаанд түрүүлж байжээ.
Аман хүзүүдсэн гүү Миднайт Бизу бол 20 уралдахдаа 12 түрүүлж, тав аман хүзүүдээд байна.
Эхний 10 байрын адууг доор жагсаав
Maximum Security эцэг New Year's Day
Midnight Bisou эцэг Midnight Lute
Benbatl эцэг Dubawi
Mucho Gusto эцэг Mucho Macho Man
Tacitus эцэг Tapit
Gold Dream эцэг Gold Allure
Chrysoberyl эцэг Gold Allure
Mjjack эцэг Elzaam
Magic Wand эцэг Galileo
Gronkowski эцэг Lonhro
McKinzie эцэг Street Sense
Great Scot эцэг Requinto
North America эцэг Dubawi
Capezzano эцэг Bernardini
Доор эзэлсэн байраар дараалуулан шагналт байрын 10 адууны зураг оруулав
Энэхүү уралдааны зохион байгуулалт, урьдчилсан сурталчилгаа, уулзалт, үзэгчдэд үзүүлэх үйлчилгээ, оролцох морьдыг байлгах байр хангамж, мал эмнэлгийн хяналт, допингийн шинжилгээ, шүүгчдийн хяналт, уралдааныг зохион байгуулчдын шуурхай цэгцтэй ажиллагаа, аюулгүй байдлын хамааралт зэрэг нь маш өндөр хэмжээнд байсныг оролцогчид бахдан ярьсан гэнэ.
Монголд ч гэсэн морины уралдаанд өөрчлөлт, хөгжил, шинэчлэлийг уламжлалаа гээлгүйгээр хийж болохыг манай улсын зарим уяач хэлж байсан юм.
Уг уралдааныг уншигч та үзэхийг хүсвэл дараах линк рүү орно уу.
https://www.youtube.com/watch?v=j-5yY1plS64










20 сая ам.доллар буюу 55 тэрбум төгрөгийн шагналын сантай “Saudi cup” уралдаан болжээ | ||
Үзсэн: 2208 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.