Шууд Chart

Цасан болон шороон шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

2020-03-07 08:55:43

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Увсын зүүн, Завханы хойд хэсгээр цасан шуурга шуурч, Говь-Алтайн нутаг, Ховдын хойд, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, маргааш төв, говь, зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

2020 оны 03 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ . Баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи говь болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр, бусад нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Увс нууруудын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 14-19 хэм, Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эгь Үүр голын хөндийгөөр 10-15 хэм, Монгол Алтай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон Сэлэнгийн сав газраар 5-10 хэм хүйтэн, Алтайн өвөр говь, Хангайн нурууны өвөр бэлээр 4-9 хэм, говийн аймгуудын нутгаар 7-12 хэм дулаан, бусад нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 0 хэм орчим байна.


2020 оны 03 дугаар сарын 08-наас 03 дугаар сарын 12-ныг
 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

8-нд төв, говь, зүүн аймгуудын нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 9-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 8-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 11-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, 9, 10-нд зарим газраар секундэд 12-14 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 17-22 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.


Цасан болон шороон шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна  
Үзсэн: 1879 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй