
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Завхан, Архангайн зүүн, Хөвсгөлийн зүүн өмнөд, Булган, Сэлэнгийн өмнөд, Дархан-Уул, Орхон, Төв аймгийн нутгаар цасан шуурга шуурна. Шөнөдөө Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр, өдөртөө Дундговь, Дорноговийн нутаг, Өмнөговийн зүүн хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө шөнө төвийн аймгуудын нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж цасан шуурга шуурч, шөнөдөө Говь-Алтайн нурууны өвөр бэлээр, маргааш өдөр говь тал, хээрийн нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.
2020 оны 03 дугаар сарын 07-ны 20 цагаас 2020 оны 03 дугаар сарын 08-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг, нутгийн зүүн хэсгээр цас орж цасан шуурга шуурна. Өдөртөө үүл багасна,цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 17-22 хэм, Увс нуурын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 9-14 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 5-10 граус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг, шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, шөнөдөө ихэнх нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө Дархадын хотгор болон Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндийгөөр 21-26 хэм, өдөртөө 14-19 хэм, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хэрлэн Онон, Улз, Халх голын хөндийгөөр 16-21 хэм, бусад нутгаар 10-15 хэм хүйтэн, өдөртөө хүйтэрч бүх нутгаар 7-12 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим үед 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 13-15 хэм хүйтэн, өдөртөө 8-10 хэм орчим байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 10-15 хэм, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн, өдөртөө Өмнөговийн зүүн, Дорноговийн нутгаар 0-5 хэм дулаан, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, шөнөдөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 18-20 хэм, бусад хэсгээр 12-14 хэм хүйтэн, өдөртөө хүйтэрч 9-11 хэм хүйтэн байна.
2020 оны 03 дугаар сарын 09-нөөс 03 дугаар сарын 13-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
9-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас, 10-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 11-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 9,10-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр, 11,12-нд говь, талын нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 10-15 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна. 11-нд нутгийн хойд хэсгээр, 12-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ | ||
Үзсэн: 1372 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.