
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө шөнө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, маргааш өдөр Дорнодын тал нутгаар ялимгүй цас орж, ихэнх нутгаар хүйтэрч хононо.
2020 оны 03 дугаар сарын 08-ны 20 цагаас 2020 оны 03 дугаар сарын 09-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хойд хэсгээр цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-30 хэм, Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 20-25 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 хэм, бусад нутгаар 15-20 хэм, өдөртөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 10-15 хэм хүйтэн, Алтайн уулархаг, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 0-5 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 9-14 хэм, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хэрлэн Онон, Улз, Халх голын хөндийгөөр 22-27 хэм, бусад нутгаар 17-22 хэм, өдөртөө бүх нутгаар 4-9 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 21-23 хэм, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө Арц богдын хоолойгоор секундэд 13-15 метр хүртэл ширүүснэ. Хүйтэрч Дундговийн нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 24-26 хэм, бусад хэсгээр 18-20 хэм, өдөртөө 7-9 хэм хүйтэн байна.
2020 оны 03 дугаар сарын 10-наас 03 дугаар сарын 14-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
10, 13-нд Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар ялимгүй цас, 11-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 10-нд ихэнх нутгаар секундэд 13-15 метр, 11,12-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 10-15 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 2-7 хэм хүйтэн байна. 11-нд нутгийн хойд хэсгээр, 12-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.
Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн | ||
Үзсэн: 776 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.