
COVID-19 вирусний халдварын аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор энэ сарын 13-нд ОХУ-д эхлэх жүдо бөхийн Их дуулга тэмцээн үзэгчгүй зохион байгуулагдахаар болжээ.
Үүнийг РИА Новости агентлаг “ОХУ-ын хэрэглэгчдийн хяналтын газрын үүргийн дагуу энэ сарын 13-15-нд Екатеринбург хотод болох жүдо бөхийн Их дуулга тэмцээн үзэгчгүй зохион байгуулахаар боллоо” гэж мэдээлсэн байна.
Тус тэмцээнд 90 орны 587 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгсөн аж. Харин БНХАУ, Итали, БНСУ, Ираны бөхчүүд оролцохгүй юм байна.
Мөн дээр дурдсан улсад сүүлийн 14 хоногт байсан өөр улсын тамирчныг ч оролцуулахгүйгээ мэдэгджээ.
Екатеринбург хотод болох жүдо бөхийн Их дуулга тэмцээн үзэгчгүй болно | ||
Үзсэн: 1423 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.