
АНУ-ын Нью-Йоркийн Бруклинд ирэх сарын 18-нд болох UFC 249 тэмцээний гол тулаанд ОХУ-ын Хабиб Нурмагомедов, Америкийн Тони Фергюсон нар өрсөлдөнө. Ийнхүү тэдний тулааны өмнөх хэвлэлийн бага хурал өчигдөр болов.
Гэхдээ тэдний тулааны тов анх удаа гарч байгаа юм биш. Өмнө нь дөрвөн удаа зарлагдаж байсан ч гэмтэл, жингийн шалтгаанаар бүгд цуцлагдсан билээ.
Энэ үеэр тэд хэн хэндээ хатуу үг “чулуудаж” байсан нь хэвлэлийн албаныхан болон үзэгчдийг шуугиулаад амжив.
Тони Фергюсон “Би түүнд гудамжны стиль, мексик стилийг харуулах болно” гэсэн бол Хабиб Нурмагомедов “Тони миний урьд өмнөх олон өрсөлдөгчөөс илүү. Гэхдээ тэр хөгширчээ” гэжээ.
Хабиб Нурмагомедов: Тони миний урьд өмнөх олон өрсөлдөгчөөс илүү ч тэр хөгширчээ | ||
Үзсэн: 2813 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.