Шууд Chart

Хөгжмийн зохиолч Ц.Чинзориг аргадаж гэгэлзсэн аялгуу, хосгүй нэгэн уянга байсан юм

2020-03-09 09:52:07

Уянга яруухан дууны хорвоод

Удаан амьдармаар санагдаад байх юмаа

Айзам яруухан дууны хорвоод

Ахин дахин термеер байх юмаа....

Хөгжмийн зохиолч маань яагаад ийнхүү сэтгэл бөмбөрүүлэн дуулдаг байсан юм бол ...

"...1955 оны Мартын 8-ны өдөр миний хүү чинь төрсөн юм шүү дээ. Төмөртогоо гэдэг нэртэй байсан юм. Өөрөө энэ нэрээ муухай гэж голсоор байгаад сургуульд орохдоо Чинзориг гэдэг нэртэй болсон юм" гэж алдарт хөгжмийн зохиолч Ц.Чинзоригийн ээж Дэндэвийн Намжилцэрэн дурссан байдаг.

Монгол Улсын төрийн шагналт, хөгжмийн зохиолч Цэдэн-Ишийн Чинзориг аргадаж гэгэлзсэн аялгуу, хосгүй нэгэн уянга байсан юм.

Одоогоос 65 жилийн тэртээ хорвоод мэндэлсэн энэ хөгжмийн зохиолчийн "Хорвоод ганцхан ээждээ", "Үүлэн цэнхэр хангай", "Зүүдний говь", "Учран золгохын ерөөл", "Жамын цаана нуугдах газаргүй", "Ус мерен олон чиг", "Дууны хорвоо", "Холын од руу харавчихвий дээ", "Санаа тэгшхэн яваарай", "Намрын дурсамж" гээд хүн бүхний сэтгэлийн утсыг хөндсөн олон арван дуу, дан хөгжмийн бүтээлүүд эрхэм хөгжмийн зохиолчийн сэтгэлийн илрэл байдаг. Бас намуун зөөлөн дуугаар юу ч болоогүй юм шиг шоглон нэр хоч өгч байдаг хошин шогч зан нь найз нөхдийнх нь дунд мөнхийн дурсамж болон үлдсэн юм.

Өчигдөр түүний мэндэлсний 65 жилийн ой тохиож, сайхан хөгжмийн зохиолчоо дурсахад сайхан байлаа. Ц.Чинзориг 1955 гуравдугаар сарын 8-нд Булган аймгийн Могод суманд төрж дунд сургууль, Нийслэлийн Багшийн сургууль, ЗХУ-ын Свердловск хотод /хуучнаар/ Хөгжмийн дээд сургууль төгссөн ховорхон авъяас төгөлдөр нэгэн байлаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хөгжмийн зохиолч Ц.Чинзориг аргадаж гэгэлзсэн аялгуу, хосгүй нэгэн уянга байсан юм  
Үзсэн: 3886 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй