Шууд Chart

“Vitality Running World Cup” гүйлтийн тэмцээнд Монголын гүйгчид нэгджээ

2020-03-09 15:10:25

“Vitality Running World Cup” гүйлтийн тэмцээнд Монголын гүйгчид хоёр өдрийн өмнөөс нэгдэж эхэлжээ.
Дэлхийн 181 орны гүйгчээс манай улс багийн дүнгээр одоогоор наймдугаар байрт бичигдэж буй.
Тэмцээнд оролцогчид цахимаар бүртгүүлж өрсөлдөх бөгөөд тамирчин бүрийн гүйсэн гурван км бүр НҮБ-ын Хүүхдийн санд нэг ширхэг вакцин болон хандивлагдана.
Тэмцээний эхний шат энэ сарын 5-11-ий 24:00 цаг хүртэл өрнөх бол 11-нээс шигшээ 16 орны гүйгч тэмцээнээ үргэлжлүүлэх дүрэмтэй аж.
Тухайн улс 13-аас дээш насны 30 минутанд гурван км-ээс дээш зам туулсан 600-аас дээш оролцогчидтой байх шаардлагатай юм байна.
Нийт оролцогчдын тоог тухайн улсын хүн амын тоотой харьцуулж эцсийн дүнг гаргах аж.
Мөн энэ хугацаанд нийт оролцогчдын гүйсэн км-ыг тооцон шалгуулах гэнэ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Vitality Running World Cup” гүйлтийн тэмцээнд Монголын гүйгчид нэгджээ   
Үзсэн: 754 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй