
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
2020 оны 03 дугаар сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Хангай, Хөвсгөлийн уулсаар цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 7-12 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 2-7 хэм хүйтэн, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Хангай нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм дулаан, бусад нутгаар 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө 2-4 хэм хүйтэн байна.
2020 оны 03 дугаар сарын 11-нээс 03 дугаар сарын 15-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
11-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. 12-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно. Салхи 11-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр, 12, 13-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 11-16 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна. 13-нд баруун аймгуудын нутгаар, 14-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн | ||
Үзсэн: 1361 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.