Шууд Chart

Б.Буджаргал дэлхийн 230 орны гүйгчтэй өрсөлдөж байна

2020-03-10 16:21:35

Англи Улсын нийслэл Лондон хотноо энэ сарын 5-нд эхэлсэн “Vitality Running World Cup 2020” тэмцээнд Монгол Улсын 80 гаруй тамирчин оролцож байна.

Монгол Улсыг төлөөлөн олон өдрийн гүйлтийн дөрвөн удаагийн дэлхийн аварга Б.Буджаргал болон С.Амгалан (багийн ахлагч) нарын шилдэг тамирчид өрсөлдөж байна. Тэд дэлхийн 230 орны гүйгчтэй өрсөлдөж буй юм.

Тэмцээний эхний үе шат гуравдугаар сарын 11-ний 00:00 цагт дуусаж, хамгийн олон километр гүйсэн баг дараагийн шатанд болох шигшээ 16-д үлдэнэ. Сүүлийн шатанд шалгарсан багууд ирэх дөрөвдүгээр сарын 2-9-ний хооронд өрсөлдөх ажээ.

Б.Буджаргалын хувьд энэ тэмцээнээс гадна хоёр ч тэмцээн хүлээж байна.

2020 оны дөрөвдүгээр сард АНУ-д болох 10 өдрийн 1555 км-ийн гүйлт, зургаадугаар сард Америкт болох 5000 км-ийн тэмцээнд 5000 км-ийг 40 хоногт туулж, дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэл хангаж буй ажээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Б.Буджаргал дэлхийн 230 орны гүйгчтэй өрсөлдөж байна   
Үзсэн: 2293 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй