
Монголын уран бүтээлч Ш.Ононбаяр Шведийн алдартай “Sverige” дууг коверлон өөрийн улсын урлагийг дэлхий нийтэд таниулж, шинэ түүхийг үргэлжлүүлж байна. Уг дууг хамгийн анх Шведийн “Kent” хамтлаг дуулснаас хойш олон уран бүтээлч коверлон дуулсан юм.
Дуу бол хил хязгааргүй эгшиглэнгийн хил хязгаартай соёл. Монголын урлагийн олон авьяастан дэлхийд үнэлэгдэж, Монгол хүний авьяас билэгийн цар хүрээг дэлхийн энгээр гайхуулж, бахархуулж явна.
“Жинхэнэ уран бүтээлч хүн хэзээ ч ухардаггүй. Учир нь тэр ард түмний хүү гэдгээ сайн ойлгодог” хэмээн нэгэн зохиолч өгүүлсэн байдаг.
Гадаадын хүн аливаа улс үндэстний дууг өөрийн болгож дуулна гэдэг маш их хөдөлмөр, хичээл зүтгэл. Мөн зориг шаардсан ажил байдаг. Дуучин Ш.Ононбаяр “Sverige” дууг коверлон дуулсан анхны Ази, тэр тусмаа Монгол уран бүтээлч боллоо.
Зарим дууны эх хувилбарыг сонсоод нэг их сэтгэл хөдлөөгүй байтал, дууриаж дуулсан cover хувилбар нь алмайруулах нь бий.
Нэг дууг хэдэн ч “амьтай” байж болно гэдгийг харуулдаг учраас тэр байх. Ингээд та бүхэнд Дуучин Ш.Ононбаярын швед хэл дээр дуулсан “Sverige” дууны ковер хувилбарыг хүргэе.
Дуучин Ш.Ононбаяр “Sverige” дууг коверлон дуулснаар Азидаа анхдагч боллоо | ||
Үзсэн: 2965 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.