
Багануур дүүргийн хувийн хэвшлийн зургаан компани онцгой комисст гурван сая төгрөг хандивлажээ.
Өндөржүүлсэн бэлэн байдлын үед цаг наргүй 24 цагийн турш ажиллаж байгаа дүүргийн онцгой комиссын алба хаагчдад “Бага гутай” ХХК, “Бэдч” ХХК, “Дэлгэр Бэт” ХХК, “Ахиц” ХХК, “Зол халиун” ХХК, “Мон рубин” ХХК-ийн зүгээс тус бүр 500 мянган төгрөг хандивласан байна.
Энэ үеэр тус дүүргийн Засаг дарга бөгөөд онцгой комиссын дарга Ц.Сандаг-Очир “Шинэ төрлийн коронавирусний тархалтаас сэргийлэх ажилд хандив өгч байгаад талархаж байна. Та бүхний хандив уридчилан сэргийлэх бүхий л ажилд зарцуулагдах болно” гэжээ.



Багануурын хувийн хэвшлийн зургаан компани онцгой комисст хандив өргөлөө | ||
Үзсэн: 2690 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.