Шууд Chart

Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн боллоо

2014-03-31 08:49:08

“ITM” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн өнгөрсөн баасан гарагт болж өндөрлөлөө. 

Үзэсгэлэнд Нийслэлийн Аялал жуулчлалын газар энэ онд зохион байгуулах аялал жуулчлалын хөтөлбөр, үйл ажиллагаа, хот болон хотын орчимд хэрэгжих төслүүдээ олон нийтэд танилцуулсан байна.
 
Үзэсгэлэнгийн үеэр Улаанбаатар хотын өвлийн аялал жуулчлалын сурталчилгааны киног анх удаа олон нийтэд танилцуулж, Улаанбаатарыг хэн сайн мэдэх вэ танин мэдэхүйн уралдаан, нийслэлийн Улаанбаатар чуулгын 2014 оны жуулчны улирлын тоглолтоос үзэсгэлэнд оролцогчдод толилуулжээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн боллоо  
Үзсэн: 845 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй