![](/uploads/201403/news/thumb/aca2c31ee10b8fe6d85392a0b624b7e0_x3.jpg)
Сар бүрийн сүүлчийн долоо хоногийн баасан гарагт болдог “Хяналт, хариуцлага, хэрэгжилт” цахим хурал боллоо.
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны мэдээлснээр хурлын үеэр “Буянт-Ухаа” хороололд орон сууцанд орох хүсэлтэй иргэдийн бүртгэлийг ТҮЦ машинаар авч, урт дараалал үүсгэдэг, танил талаа гуйдаг зэрэг байдлыг халж чадсан талаар мэдээллээ.
Шинэчлэлийн Засгийн газраас элэг шилжүүлэн суулгах мэс заслын техник тоног төхөөрөмж худалдан авахад зориулан 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө шийдвэрлэж өгсөн. Ингэснээр нэгдүгээр төв эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах баг, БНСУ-ын “Асан” анагаах ухааны төвийн эрхтэн шилжүүлэн суулгах төвийн багтай хамтран элэг шилжүүлэн суулгах төслийг хэрэгжүүлж, ийм мэс заслыг 12 удаа амжилттай хийсэн зэргийг сайн ажлаар нэрлэжээ.
Мөн худалдан авах ажиллагааг богино хугацаанд зохион байгуулах шаардлагатай байгааг Д.Цогт-Очир дарга анхаарууллаа.
Гуравдугаар сарын 25-ны байдлаар энэ онд Худалдан авах ажиллагааны газраас хэрэгжих 127 төсөл арга хэмжээний 38.6 хувь буюу 49 төсөл арга хэмжээний зураг төсвийг яамд ирүүлээгүй байгаа аж.
Түүнчлэн дөрөвдүгээр сард бүтээн байгуулалт, замын ажлууд эхлэх тул яам, холбогдох байгууллагууд ажлаа эртнээс төлөвлөж зохион байгуулалтын арга хэмжээг шуурхай авах шаардлагатай гэдгийг сануулан хэлжээ.
“Хяналт, хариуцлага, хэрэгжилт” цахим хурал боллоо | ||
Үзсэн: 966 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.