Шууд Chart

Зөвлөлдөх уулзалт боллоо

2014-03-31 09:09:43

Хууль зүйн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтсээс зохион байгуулсан “Эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр ба Хууль зүйн салбар дахь хөгжлийн түншлэл” сэдэвт зөвлөлдөх уулзалт өнгөрсөн баасан гарагт болж өндөрлөлөө.  

АНУ, Герман, Япон зэрэг дэлхийн 15 орны 20 гаруй байгууллагын төлөөлөгчид болон Монголд үйл ажиллагаа явуулж байгаа НҮБ гэх мэт олон улсын байгууллагын ажилтнууд идэвхитэй оролцсон байна.
 
Уулзалтын эхэнд Хууль зүйн яамны Төрийн Нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг Эрхзүйн шинэтгэлийн хөтөлбөрийн талаар товч танилцуулга хийж, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Монгол Улсад хууль зүйн салбарт хэрэгжүүлж байгаа шинэтгэлийн явц, үүсч байгаа нөхцөл байдлын талаар зочдод мэдээлэл өгсөн юм. Эрхзүйн шинэтгэлийн хөтөлбөрийн талаар оролцогчид асуулт хариулт өрнүүлж, хэлэлцүүлэг хийсэн аж.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Зөвлөлдөх уулзалт боллоо  
Үзсэн: 1224 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй