Бүгд Найрамдах Сингапур Улс нь шинэ коронавирусын халдварт өвчин БНХАУ-аас гадна дэгдсэн анхны улсуудын нэг байсан хэдий ч харьцангуй богино хугацаанд яаралтай арга хэмжээ авч, үүссэн нөхцөл байдлыг намжааж чадсан туршлагатай улс юм. Харвардын их сургуулийн судалгаагаар, Бүгд Найрамдах Сингапур Улсын Засгийн газраас шинэ төрлийн коронавирусын талаар авч хэрэгжүүлж буй туршлагыг “алтан стандарт” хэмээн нэрлэж, сайшаан тэмдэглэсэн.
Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Т.Лхагвадорж энэ оны 3 дугаар сарын 12-ны өдөр Бүгд Найрамдах Сингапур Улсын Цагаачлал, шалган нэвтрүүлэх албаны удирдлагатай уулзаж, үүссэн нөхцөл байдлын талаар санал солилцов. Суугаа улсад буй өөрийн улсын иргэдийн эрх ашгийг хамгаалах нь Элчин сайдын яамны тэргүүлэх чиг үүрэг болохын хувьд үүссэн нөхцөл байдалд Монгол Улсын иргэдийн виз сунгалтын асуудалд уян хатан хандах хүсэлтийг Элчин сайд уулзалтын хүрээнд мөн илэрхийлэв.
Цагаачлал, шалган нэвтрүүлэх албанаас үүссэн нөхцөл байдлыг харгалзан асуудалд уян хатан хандахыг зорьж ажиллаж байгаа бөгөөд тус албаны e-extend серверийг ашиглан виз сунгуулах хүсэлтийг цахимаар мэдүүлэлийг зөвлөв. Түүнчлэн Цагаачлал, шалган нэвтрүүлэх албанд биечлэн ирж, визээ сунгуулах хүсэлт илэрхийлэх боломжтой бөгөөд аль ч тохиолдолд мэдээллээ үнэн зөв бөглөх, шаардлагатай баримт бичгүүдээ ил тод танилцуулах нь чухал юм.
Бүгд Найрамдах Сингапур Улсын Цагаачлал, шалган нэвтрүүлэх албаны удирдлагуудтай уулзав | ||
Үзсэн: 639 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.