Шууд Chart

"COVID-19" халдварын тархалттай холбоотой цахим халдлага, луйвар хийх нь ихэсчээ

2020-03-13 09:33:01

Шинэ төрлийн коронавирус "COVID-19"-ийн тархалттай холбоотой цахим халдлага, луйвар хийх тохиолдол гарч байгаа талаар АНУ-ын Нууц албанаас мэдээллээ. Тус албанаас дараах мэдэгдлийг гаргажээ. 

1. “Phishing emails” буюу бодит байгууллага /хувь хүн, эрүүл мэндийн байгууллагаас халдварт өвчинтэй холбоотой мэдээлэл, үйлчилгээ хүргүүлж буй мэтээр вирустэй хавсралт бүхий цахим шуудан илгээх;

2. Нийгмийн сүлжээгээр дамжуулан өвчний халдвар авсан болон эрсдэлтэй бүлэгт хамаарч буй хүмүүст туслах хуурамч хандивын аян зохион байгуулж, цугларсан мөнгийг завших;

3. Халдварыг эмчлэх, урьдчилан сэргийлэх эм, бэлдмэл, бусад бүтээгдэхүүнийг нийлүүлнэ хэмээн хуурч урьдчилгаа төлбөр, барьцаа авах зэрэг болно.

Иймд иргэд сонор сэрэмжтэй байж, цахим шуудангаар ирсэн аливаа хавсралтыг нээхийн өмнө эх сурвалжийг нягтлах, тухайн мэдээлэл бодит хүн /байгууллагаас ирсэн эсэхийг шалгаж үзэх, цахим хуудасны домэйн хаягийг вэб хөтчид өөрийн гараар шивж оруулж байж тухайн вэбсайтад зочлох, домэйн хаягийн урьд хэсэгт байрладаг SSL(Secure Socket Layer) нь алдаа зааж буй эсэхийг давхар шалгаж байхыг анхааруулжээ. 


"COVID-19" халдварын тархалттай холбоотой цахим халдлага, луйвар хийх нь ихэсчээ   
Үзсэн: 950 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй