
“Токио-2020” зуны XXXII олимпын наадмын галт бамбар асаах ёслол өчигдөр Грек Улсын эртний Олимпиа уулын бэлд эхэлжээ.
Уг арга хэмжээ 1984 оноос эхлэлтэй бөгөөд энэ жил анх удаа үзэгчгүй болов.
Олон улсын олимпын хороо/ОУОХ/-ны ерөнхийлөгч Томас Бах тус арга хэмжээг зохион байгуулагчдыг "Засгийн газрын зүгээс бүхий л түвшинд гайхалтай дэмжлэг үзүүлж, маш сайн хамтарч ажиллалаа. Мөн зуны олимпыг цуцлах эсвэл хойшлуулахгүй байх арга хэмжээ авч буйд баяртай байна” гэв.
Энэхүү олимпын галт бамбарыг 2016 оны Риогийн олимпын буудлагын тэмцээний алтан медальт Анна Коракаки хүлээн авав.
“Токио-2020” олимпын наадмын галт бамбар асаах ёслол Олимпиа уулын бэлд болов | ||
Үзсэн: 896 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.