Шууд Chart

Турк улс ирэх даваа гарагаас эхлэн сурагчдыг амраана

2020-03-14 09:42:58

"COVID-19" халдварын тархалттай тэмцэх талаар Туркийн Засгийн газраас дараах шийдвэрийг гаргажээ. 

1. Ерөнхий боловсролын сургуулиудын улирлын амралтыг 3 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн долоо хоног сурагчдыг амраах, цаашлаад дахин нэг долоо хоног бүх хичээлийн сургалтыг зайнаас буюу олон нийтийн телевизээр цацаж сурагчдын хичээллэх боломжийг бүрдүүлэх,

2. Их дээд сургуулиудыг 3 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн гурван долоо хоног амраах,

3. 4 дүгээр сар дуустал спортын бүх дотор болон гадаа тоглолтуудыг үзэгчгүй зохион байгуулах,

4. Төрийн албан хаагчид гадаад улс руу зөвхөн удирдлагын зөвшөөрлөөр зорчих,

5. Иргэдийн хувьд гадаад улс руу зорчих асуудал дээр анхааралтай хянамгай байж заавар зөвлөмжийг дагаж мөрдөх,

6. Цэцэрлэг, өдөр өнжүүлэх төвийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ. (эцэг эхчүүд хүсвэл хүүхдээ явуулахгүй байх боломжтой)

7. Иргэдийг сандралд орж, ахуйн хэрэгцээгээ хангах зорилгоор хүнсний дэлгүүрээс их хэмжээний хүнсний бараа авч нөөцлөхгүй байхыг уриалжээ.


Турк улс ирэх даваа гарагаас эхлэн сурагчдыг амраана   
Үзсэн: 1410 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй