![](/uploads/201403/news/thumb/d12959e3da409690ef8f0097c2c482e3_x3.jpg)
Олон улсын театрын өдрийг тохиолдуулан архины эсрэг “Хар ба цагаан” бүжгэн жүжгийг Увс аймгийн Ойрад ХЖТ-ын тайзнаа тавьжээ.
Тус уран бүтээлийн найруулагчаар Ч.Энхтөр, ерөнхий зураач Г.Төрбат, хөгжмийн найруулагч Я.Нэмэхбаяр нар ажилласан байна. Тус аймгийн хэмжээнд архины хор хөнөөлийг олон нийтэд сурталчлан таниулах арга хэмжээ өрнүүлсээр байгаа бөгөөд энэ хүрээнд аймгийн Засаг дарга анхны захирамжаа архидан согтууралтай тэмцэх чиглэлээр гаргаж, сүүтэй цагаан сар уриалга, архи тамхины эсрэг бүх нийтийн жагсаал, архи тамхины хор хөнөөлийг сурталчилсан лекц зөвлөлгөөн зэрэг олон боломжит хэлбэрээр бодлого, зорилтоо хэрэгжүүлэн ажиллаж байна гэж аймгийн Засаг даргын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Архины эсрэг драмын жүжиг тавигджээ | ||
Үзсэн: 1116 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.