![](/uploads/201403/news/thumb/b2f9db057c9deb4fdbc66f3b12e454df_x3.jpg)
Бүгд Найрамдах Франц улсын Батлан хамгаалах яамны Зэвсэглэлийн ерөнхий газрын Ази, Номхон далайн орнуудын асуудал эрхэлсэн дэд захирал, бригадын генерал Паскаль Оссер тэргүүтэй төлөөлөгчид гуравдугаар сарын 25-27-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийлээ.
Айлчлалын эхний өдөр Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр Паскаль Оссер тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан байна.
Үүний дараа төлөөлөгчдийг Зэвсэгт хүчний жанжин штабын Бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал М.Хүрлээ мөн хүлээн авч уулзан ажил хэргийн санал солилцжээ.
Мөн төлөөлөгчид Үндэсний сателитын хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллаж буй байгууллагуудын төлөөллийн нэгдсэн уулзалтад мэдээлэл хийж, Батлан хамгаалах их сургууль дээр саатаж, үйл ажиллагаатай нь танилцсан байна.
Францын төлөөлөгчид манай улсад айлчиллаа | ||
Үзсэн: 940 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.