
“Аримун” продакшны анхны бүтээл “Халуун зүрх” уран сайхны кино Индонез Улсын Жакарта хотноо зохион байгуулагдсан “International’s screen awards” олон улсын кино наадмын шилдэг шагналыг хүртжээ.
Тэд тус наадамд өнгөрсөн аравдугаар сард уран бүтээлээ явуулж, өнгөрсөн нэгдүгээр сарын 24-28-ны хооронд шилгүүдээ шалгаруулахад нь ийнхүү багтжээ. Гэвч шинэ коронавирусний халдвар дэгдэж буй тул өчигдөр л шагналаа гардсан байна.
Дээрх кино нь өнгөрсөн онд кино театруудад нээлтээ хийсэн билээ. Мөн “Улаанбаатар” бүтээлээрээ олон улсын кино наадмын 11 дэх удаагийн “Шилдэг продюсер” номинацийн эзэд болжээ.
Залуу жүжигчин А.Ганчимэгийн зохиол “Халуун зүрх” киноны зураг авалтыг жилийн дөрвөн улиралд хийж, нийт 200 гаруй уран бүтээлч ажилласан юм.
“Халуун зүрх” киноны уран бүтээлчид олон улсын наадмаас шагнал хүртжээ | ||
Үзсэн: 625 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.