Шууд Chart

ЦДБЭЧ-ын барилга байгууламжид засвар хийгджээ

2020-03-16 11:59:13

ЦДБЭЧ-ын барилга байгууламж, дулаан, сантехникийн шугам, цахилгааны шугам, дотуур монтаж, цэвэр бохир шугаманд засвар хийж, бие бүрэлдэхүүнийг тав тухтай орчинд ажиллах нөхцлийг хангах, Монгол Улсын “Барилгын тухай” хуулийг хэрэгжүүлэх, галын аюулаас урьдчилан сэргийлэх, бие бүрэлдэхүүнийг аюулгүй орчинд ажиллах нөхцлийг хангах талаар мэргэжлийн байгууллагуудаас гаргасан хууль дүрэм, зааврыг байгууллагын хэмжээнд хэрэгжүүлэхэд зорилгоор “Барилга байгуулам-жийн засвар” дэд төсөл хүрээнд чуулгын 1 дүгээр давхар, хурлын өрөөнд засвар хийж тохижуулсан байна.

Байгууллагын тохижилт, үйл ажиллагаа явуулах таатай орчныг бүрдүүлснээр ЦДБЭЧ-ын бие бүрэлдэхүүн дулаан, тохилог орчинд уран бүтээлээ туурвиж, БХЯ, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд үйлчлэх боломжоор хангагдаж, Болзошгүй галын аюул, байгалийн эрсдлээс бие бүрэлдэхүүнийг хамгаалах нөхцөл бүрдэх.

Мөн бие бүрэлдэхүүнд галын аюулаас урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах мэдлэг олгох, бусад төрлийн мэргэжлийн сургалтыг тасралтгүй явуулах боломж бүрдэх зэрэг томоохон ач холбогдолтой ажил болж байгаа билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

ЦДБЭЧ-ын барилга байгууламжид засвар хийгджээ  
Үзсэн: 812 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй