Шууд Chart

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав

2020-03-16 16:08:44

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Клечески-г гуравдугаар сарын 16-ны өдөр өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр талын болон олон талт хамтын ажиллагааны асуудлууд, цаг үеийн бусад асуудлаар санал солилцов.

Коронавирусний тархалт дэлхий дахинд хурдацтай тархаж буй энэ цаг үед манай хоёр улс хэрхэн хамтран ажиллах, мөн Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газраас Монгол Улсад үзүүлэхээр төлөвлөж буй тусламжийн талаар дэлгэрэнгүй ярилцсан байна.


АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав   
Үзсэн: 1267 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй