Шууд Chart

Тайландын Олон улсын хамтын ажиллагааны агентлагийн Ерөнхий захиралтай уулзлаа

2020-03-16 17:57:09

2020 оны гуравдугаар сарын 16-ны өдөр Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайд Т.Төгсбилгүүн эх орондоо бүрмөсөн буцах гэж байгаатайгаа холбогдуулан тус улсын ГХЯ-ны харьяа Тайландын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (ТАЙКА)-ийн Ерөнхий захирал, хатагтай Паттарат Хонтонгтой уулзав.

Уулзалтын үеэр Элчин сайд Т.Төгсбилгүүн Тайландын Олон улсын хамтын ажиллагааны агентлагаас 1990-ээд оны эхэн үеэс эхлэн Монгол Улсад үзүүлж ирсэн техникийн туслалцаа манай хүний нөөцийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж ирснийг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн хоёр тал “Монгол-Тайландын хөгжлийн хамтын ажиллагааны 2019-2020” оны төлөвлөгөө амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглээд цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов. 


Тайландын Олон улсын хамтын ажиллагааны агентлагийн Ерөнхий захиралтай уулзлаа  
Үзсэн: 1156 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй