Шууд Chart

Австралид буй монгол иргэдийн анхааралд...

2020-03-16 18:25:56

Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос гадаад улсад түр хугацаагаар зорчиж яваад нутаг буцах боломжгүй болсон монгол иргэдийн өргөдөл, хүсэлтийг үндэслэн БНСУ, Япон Улс болон Европын улсуудад байгаа хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг Сөүл, Токио, Москва, Берлин, Истанбул хотоор дамжуулан татан авахаар шийдвэрлэсэн.

Эхний ээлжинд буюу 2020 оны 3 дугаар сарын 15-ны өдөр БНСУ-аас эмнэлгийн хяналтад байдаг, өндөр настан, жирэмсэн болон нялх хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй, эрүүл мэндийн шалтгаантай 244 иргэнийг МИАТ ТӨХК-ийн тусгай хуваарьт нислэгээр эх оронд нь хүргэсэн. Мөн 3 дугаар сарын 15-нд Улаанбаатар-Москва-Берлин, 3 дугаар сарын 16-нд Улаанбаатар-Токио чиглэлийн нислэгийг тус тус үйлдэж, Улаанбаатар-Истанбулын чиглэлд 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр нислэг хийхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Цаашид хилийн чанадад зорчиж яваад нутаг буцах боломжгүй болсон монгол иргэдийн өргөдөл, хүсэлтийг харгалзан шаардлагатай тохиолдолд дээрх хотууд руу нэмэлт нислэг зохион байгуулах асуудлыг Улсын онцгой комисс шат дараатайгаар шийдвэрлэх юм байна.

Тус ЭСЯ эх орондоо зайлшгүй буцах шаардлагатай, хүсэлтэй иргэд Австрали Улсад ч буйг төвдөө мэдээлж ирсэн. Сөүл, Токио, Москва, Берлин, Истанбул хотуудаас иргэдээ татах дараа дараагийн нислэгт Австралид буй иргэдээс багтааж байхаар ажиллаж байна.

Иймд дээрх хотуудаар дамжин нисэх шаардлагатай иргэд 2020 оны 3 дугаар сарын 17-ны дотор тус ЭСЯ-ны consul@mongolianembassy.org.au хаягаар өргөдөл хүсэлтээ ирүүлнэ үү.

Та бүхний хүсэлтийг бид ГХЯ-аар дамжуулан, Улсын онцгой комисст уламжлан нааштайгаар шийдүүлэхээр хичээн ажиллах болно.


Австралид буй монгол иргэдийн анхааралд...   
Үзсэн: 6215 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй