Шууд Chart

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамт олонд нь хамруулан хөгжүүлнэ

2014-03-31 10:43:19

Монгол Улсын Засгийн газар Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн "Эрхийг бодит болгоё" Инчеоны стратегийг хүлээн авсан. Энэхүү баримт бичгийг хүлээн авснаар Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нийгэмд эзлэх байр суурь, оролцоо энгийн иргэдтэй ижил түвшинд очих, тэдний эрх бодит болох боломжийг бүрдүүлэх юм.

Дээрх стратегийн баримт бичгийг хүлээн авсны эхлэл болгож "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамт олонд нь хамруулан хөгжүүлэх" семинарыг гуравдугаар сарын 27-28-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус сургалтад Инчеоны стратегийг хүлээн авч, хэрэгжүүлэх уулзалт семинарт хүрэлцэн ирсэн гадаадын улс орны төлөөлөгч нар болон 21 аймаг, есөн дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг төрийн, төрийн бус, олон улсын байгууллагуудын төлөөлөл бүхий 130 гаруй оролцогч хамрагдсан байна.

 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамт олонд нь хамруулан хөгжүүлнэ  
Үзсэн: 792 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй