Шууд Chart

“Z9” продакшн мэргэжлийн түвшинд цогц үйл ажиллагаа явуулахаар өндөр үүдээ нээлээ

2020-03-17 09:25:57

“Наран мандах нутаг”, “Зүрхэнд туссан нулимс” зэрэг киногоороо олонд танигдсан жүжигчин, дуучин, бүжигчин М.Золжаргал буюу Зола “Z9” нэртэй продакшн байгуулжээ.

Нийт 600м.кв талбай бүхий хоёр давхар бие даасан уг объектод видео, дуу бичлэг, гэрэл зураг зэргийг авахаас гадна сургалтын танхим, нүүр будалт, хувиргалтын өрөөтэй аж.

Тиймээс мэргэжлийн цогц үйл ажиллагаа явуулдаг ийм студи манай улсад ховор тул нүдээ олсон бүтээмж боллоо хэмээн мэргэжлийнхэн хэлж байна.

“Z9” продакшн нь хамтлаг дуучдын хоолой бичлэг, хөгжмийн найруулга, видео клип, реклам, нэвтрүүлэг, кино зэргийг чанарын өндөр түвшинд хийж бүтээхээр чадварлаг хамт олныг бүрдүүлжээ.

Тус продакшны ерөнхий продюсерээр ая зохиогч Б.Ангирмаа ажиллаж байгаа нь залуу уран бүтээлчдийн дуулалтыг зөв арга теникээр хөгжүүлэхэд давуу тал болж байна.

Мөн тэрбээр шинэ залуу артист уран бүтээлчийг төрүүлэх, шинэ дүр төрхийг эрэлхийлж байгаа гэнэ.

Иймд дуулах авъяас чадвартай, ирээдүйд уран бүтээлч болох хүсэлтэй, өөрийгөө хөгжүүлж их урлагт хөл тавихыг хүссэн залуусыг “Z9” продакшны байранд бүртгэх юм байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Z9” продакшн мэргэжлийн түвшинд цогц үйл ажиллагаа явуулахаар өндөр үүдээ нээлээ  
Үзсэн: 1265 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй