Шууд Chart

“Хэлбэр дүрс”

2014-03-31 12:20:43

Монголчууд ардчилсан хувьсгалаас хойш эрх чөлөө гэгчээр цээж дүүрэн амьсгалж буй. Хэн юугаа өмсөж, ямар шашин шүтэх нь бидний дурын хэрэг болсон. Энэ эрх чөлөө сэтгэл эмзэглүүлсэн сэдэв рүү хөтлөх болсныг та анзаарсан уу. Ердөө л тэр шашин шүтэх үзэл нь монгол үндэстнийг олон хэсэг болгон бутаргахад нөлөөлж байна. Хувь хүний итгэл үнэмшилд агуулагдах энэ “хэлбэр дүрс” ийм аугаа шидийг өөртөө агуулсан байдаг ажээ.

Хүмүүс өөрийн үзэл бодол, итгэл үнэмшилдээ бат зогсох нь нэг талдаа зөв мэт боловч нөгөөтэйгүүр түүнээс болж өөр хоорондоо хэмлэлцэх нь өрөвдөлтөй. Дэлхий дээр шашны үзэл бодлоос болж гэм зэмгүй хэчнээн хүн үхсэнийг хэлж мэдэхгүй юм. Христосын аян дайн, Аллах шашны хэт даврагчдын алан хядах үйл ажиллагаа, шашны мөргөлдөөн гээд гэмгүй олон хүн зөвхөн энэ “хэлбэр, дүрс”-ээс шалтгаалан амиа алдсан байх юм.

Буддын шашныг үндэслэгч Сиддарта Гаутам нь бодит хүн байсан гэдэг. Манж чин гүрэн анх 1616 - 1911 оны хооронд Монголд шарын шашинг дэлгэрүүлж үүнд гар бие оролцсон хаад ноёдыг хөхиүлэн дэмжиж шагнаж урамшуулдаг байсан гэх. Манж чин гүрэн өөрийн хөрш дайчин омголон ард түмнийг бүрэн дарахад зэвсэг биш харин шашин хамгийн шалгарсан арга гэдгийг ч маш сайн олгож байсан. Энэ бодол нь ч талаар болоогүй гартаа илд барьж, саадаг агсах дайчин эрчүүд эрх барьж лам болсон удаатай.
Монгол орон харийн түрэмгийлэгчдийн улан доор 300 жил ядарч туйлдаж тартагтаа тултлаа дарлагдсан. Юуны тулд тэр вэ. Эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд, бас өөрийн итгэл үнэмшлийн төлөө тэр байх. Лам хүн эхнэр авч болдоггүй гэх утагүй үзэл суртал, итгэл үнэмшлээс болж монгол хүний удам бараг тасрах шахсан. Хятад эртэй гэр бүл бологсод тухайн үеийн нийслэл хүрээнд олширч эрлийз хурлийзаар дүүрэн,  хятад үндэстэнд бараг уусах дөхсөнийг бүгд мэдэж байгаа. Монгол үндэстэнг үндсээр нь устгах эх гүрний бодлого биелэлээ олоход бараг дөхсөн байсан гэх. 1921 оны хувьсгал энэ сул дорой байдлыг сөрөн зогсох их хүчийг өдөөсөн нь магад ч үгүй “устах” байсан үндэстэнг аварсан том гавьяа байсан гэж болно.   
 
Үүний дараа шашингүй үзэл суртал дэлгэрч  цөөрч ядсан монгол түмнийг минь лам, бөө, Японы тагнуул нэрээр  ногоон малгайтан гэх эрлэгүүд дээлийг нь нөмөргөж дагзанд нь тоншоод дуусах дөхсөн. Энэ нь мөн л эх гүрний бодлогын уршиг, үзэл суртлын гай.
 
Шашинг хоногийн хоолноосоо илүүд үздэг байсан монголчууд нэг хэсэг бусдын эрхээр шашингүйн үзэлд автсан юм. Гэсэн хэдий ч дотроо шүтсээр ирсэн шашнаа хадгалан үлдсэн нь цөөнгүй байжээ.
 
Дэлгүүрийн лангуун дээр давснаас өөр зүйлгүй болсон хүндхэн үе Монголд гадны зарим шашин “шургалан” орох боломжийг олгосон гэж болно. Шинэ нийгэмд шилжих явцад хөл алдсан нэгнийг нь хоол, хуучин хувцсаар даллан дуудаад эдүгээ байр сууриа бэхжүүлсэн шашин ч бий. Зарим монгол хүний амьдралд гэрэл гийлгэсэн, энэрэнгүй нигүүлсэн Христосийн шашин ингэж л эх оронд минь алгаа дэлгэсэн гэж болно. Христосийн шашин ид дэлгэрч хэдэн ч сайхан залуу эзэн шиг үхээд эргэж төрөөд эцэг, эхээ алмайруулж гайхуулна гэж мөрөөдсөнийг бүү мэд. Эзний жинхэнэ хүүхэд болохоо батлан харуулна гээд амиа хорлосон. Үхэл ч биднийг салгаж үл чадна. Эргэж төрөхдөө хамтдаа амьдарна гээд “хайр”-аа тунхаглан хорвоогоос хальсан. Эзэн эцэг нь анзаарсангүй юу, эсвэл эргэж төрөхөөр болтлоо гэгээрч чадсангүй юу, алин болохыг хэн ч хэлж чадаагүй.  
 
Бид XXI зуунд ч олон шашинтайгаа амьдарсан хэвээр байна. Сүүлийн хэдэн жил Монголд бөө, мөргөлийн зан үйлийг буруугаар ойлгон “дэлгэрүүлэгсэд” эрс нэмэгдсэн юм. Бөө гээч “шинэ шашин” дэлгэрч, түүнийг үл тоосон нэгийг нь цээрлүүлж дээд тэнгэр аваад явдаг гэх. Мөнх хөх тэнгэрээс буурал нь заларч, буруутаж яваа үрсээ тэтгэж сургааль юугаа хайрласнаар энэ зан үйл төлөвшсөнгүй. Бөөгийн угаа авахгүй бол удам угсаагаараа хүний ертөнцөөс арчигдах гэнэ. 16-хан настай охиныг бөө болгоно гэж алд биеийнх нь сэвийг үргээх ёслол үйлдэж байгаа нэрийн дор зодсоор амь насыг нь хохироосон хэрэг гарч байсан. Эрхэм бөөг зорьж очин гурван сая төгрөгөөр засал хийлгээгүйн хариуд уурхайн дэслэгчээр машинаа дэлбэлүүлсэн "муйхар" хэрэг ч гарч л байлаа.
 
Монгол түмэн олон янзын шашин дунд төөрч байна. Ухаан суусан нэг нь энэ байдлыг халаглан өнгөрүүлж чаддаг ч хэт автагсад харин бусдыг мунхруулсаар явна. Нэрийг нь ч хэлж мэдэхгүй, мунхагаар бишрүүлэх урсгал мөн олширчээ. Хэнийг нь мэдэхгүй хүнтэй бурханы нэрийг бодож гэрлэнэ, онгон биеэ зөвхөн бурханы хүүд өгнө, тэр шашинг шүтэхийн төлөө мөнгө төлнө гээд санаанд багтамгүй үгс сонсогдох болж. Энэ бол хаа хүрэх нь үл мэдэгдэх замаар нүдээ боогоод алхаж буйтай адилхан юм. Хүн бүхэнд, тэр дундаа монголчуудад сүсэглэдэг, хайрладаг эх нутаг, аав ээж бий. Элдэв зүйл шүтэж хохирч явснаас эрдэнэт хүний биеийг хайрласан аав ээж, усыг нь ууж, уул толгодыг нь дамжин хөл орсон эх нутгаа хайрлан биширч явцгаахад болохгүй зүйлгүй санагдах юм.        
 
Энд би хүмүүсийг ямар нэг шашин шүтэх эсэхийг нь хориглох гэсэнгүй. Хүн өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй байх нь сайн хэрэг. Хүний сэтгэлийг таваг, шашинг алим гэж бодъё. Та төсөөлөөд үзээрэй. Хүн ямар ч шашингүй байвал тэр таваг хоосон байна. Харин өөрийн гэсэн үзэл бодол итгэл үнэмшилтэй болж гэмээнэ тэр таваг алимаар дүүрнэ. Гэхдээ тавгандаа нэг алим хийх үү, олон алим байлгах уу, ялзарч муудсан алимаар дүүргэх үү гэдэг нь таны шийдэх асуудал.  
 
Сайн бөө, номтой лам, тусч пастерын аль ч байдаг л байх. Хамгийн гол нь хэн нь таны сүсэг бишрэлийг мөнгө олох арга болгон ашиглах гэж байгааг ялган таних нь чухал юм. Хүн бүрийн дотор өөрийн гэсэн “хэлбэр дүрс”-тэй итгэл үнэмшил бий. Өөрийн тэрхүү хэлбэр дүрс бүхий итгэл үнэмшлийг хурц ирлэн бусдыгаа хатгах гэсний хэрэггүй. Ямар ч зүйл өөрийг нь бүрдүүлж буй эд, эсээс тогтож байж амьдардаг. Үүнтэй яг ижил Монгол Улс оршин тогтнох үндсийн нэг нь “хэлбэр дүрс”-ээс шалтгаалсан зөв ойлголт байж болох юм.  
Нийтэлсэн: О.Энхмаа

“Хэлбэр дүрс”  
Үзсэн: 21796 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-03-31 22:17
Шарын шашныг харь манжууд бидэнд өгөхдөө мууг бас сайны хамт өгсөн юм. Бүх монголчууд нэгдмэл нэг үндэстэн байсны ачийг сана. Дөрвөн ойрдын хүчирхэг улс байсан ч манжтай манжгүй баруун гар нь тарж бутран сөнөсөн бол Зүүн гарын улсыг хаан болох гэсэн Галдан мэтийн хэнээтнүүд мөхөөснөө манж, халх руу бурууг чихэхээ болих хэрэгтэй. Чнгис хаан ч дахин төрөөд улсыг залж чадахааргүй тийм бутралын цэгт орсноо монголчууд мэдэхгүй хаан болохын тулд л нэг нэгнээ хядаж ойрд нь халхаа, дөрвөд нь ойрдоо довтолж үр дүнд нь Зүүн гарын улс мөхснийг бүү март. Үүнийг одоо оросын түүхчид мушгин гуйвуулж монголыг ойрдыг халх л сөнөөсөн гэж үүнд нь зарим нь бүр итгээд 2 дахь Украйн болоход ойрхон байна.
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-03-31 22:10
Шарын шашныг харь манжууд бидэнд өгөхдөө мууг бас сайны хамт өгсөн юм. Бүх монголчууд нэгдмэл нэг үндэстэн байсны ачийг сана. Анхны боломж гарахад л Богдыг даган нэгдэх хөдөлгөөн өрнөсөн нь гавьяа. 300 жил монголчуудыг нэгдмэл цул байлгаж чадсан бурхан, манж 2-ыг муу хэлвэл ишиг эврээ ургахаар гэгчийн үлгэр болно. Манжийн эрхшээл дор монголчууд сөнөж байсан гэдэг домгийг оросууд зохиож бид итгэсэн юм. Хятадын аюулаас тусгаар байлгаж байгаад манж сулрахаар л хятадууд 1890 оноос монголд орж ирж суурьшмж эхэлсэн. Гэсэн хэдий ч монголчууд харь шашин, харийн хүнийг игэтлээ шүтэж байгаагүй. Харин одоо л оросуудын нөлөөгөөр уламжлалт бүхнээ муу хэлж гүтгэж сая л нэг хүн болсон юм шиг аашлах юм. Бөө, христийг аль эрт монголчууд таягдан хаясан байсныг сэргээх гэж түүхийн хүрдийг эргүүлэх гэж оролдогсод өвөг дээдсээ гутааж оросын үгээр явж байна.
202.72.245.xxx [202.72.245.xxx] 2014-03-31 13:42
БЇХ МУУГ ТАЧЬЯДАН ХИЙЧИХЭЭД-БЇХ БУРХАН ТЭНГЭРИЙН ХОРМОЙДОН ГУЙЧЛААД-АВРАЛЫГ ЭХ ДЭЛХИЙД ХАЙРЛАХ ЗАЯАГАА УМАРТАН -АМЬТАНЛАГ ХЭРЭГЛЭЭНД БООМЛИГДСОН ХЇН ТА ЄЄРЄЄ ИЧИГ,-МУУ ЇЙЛИЙН ХАЯЛАГА СЭТГЭЛЭЭ-МУНХАГ БУС СЭЦЭН ХЭМЭЭН БУРХАНЫ МЭЛМИЙГ ХИРТЇЇЛЭГЧ НЭГЭН НЇГЭЛТЭН-ШИНЖЛЭН ТОГТООЖ ХЭРЭГТЭЙГ НОТЛОГЧ БУЯНТАН-ХОВОРДСОН НЬ ШИЙТГЭЛ ХИЛЭГ ЁРЛОСОН МУУ ЦАГИЙН УГТАЛ
202.72.245.xxx [202.72.245.xxx] 2014-03-31 13:22
БЇХ МУУГ ТАЧЬЯДАН ХИЙЧИХЭЭД-БЇХ БУРХАН ТЭНГЭРИЙН ХОРМОЙДОН ГУЙЧЛААД-АВРАЛЫГ ЭХ ДЭЛХИЙД ХАЙРЛАХ ЗАЯАГАА УМАРТАН -АМЬТАНЛАГ ХЭРЭГЛЭЭНД БООМЛИГДСОН ХЇН ТА ЄЄРЄЄ ИЧИГ
202.72.245.xxx [202.72.245.xxx] 2014-03-31 13:21
БЇХ МУУГ ТАЧЬЯДАН ХИЙЧИХЭЭД-БЇХ БУРХАН ТЭНГЭРИЙН ХОРМОЙДОН ГУЙЧЛААД-АВРАЛЫГ ЭХ ДЭЛХИЙД ХАЙРЛДАХ УТГААН АЛДАН-АМЬТАНЛАГ ХЭРЭГЛЭЭНД БООМЛИГДСОН ХЇН ТА ЄЄРЄЄ ИЧИГ
202.72.245.xxx [202.72.245.xxx] 2014-03-31 13:21
БЇХ МУУГ ТАЧЬЯДАН ХИЙЧИХЭЭД-БЇХ БУРХАН ТЭНГЭРИЙН ХОРМОЙДОН ГУЙЧЛААД-АВРАЛЫГ ЭХ ДЭЛХИЙД ХАЙРДАХ УТГААН АЛДАН-АМЬТАНЛАГ ХЭРЭГЛЭЭНД БООМЛИГДСОН ХЇН ТА ЄЄРЄЄ ИЧИГ
122.201.27.xxx [122.201.27.xxx] 2014-03-31 12:58
mash sonirholtoi sedew bn bas boduushtail sanagdalaa

Бидэнтэй нэгдээрэй