Шууд Chart

Литви улстай хамтарч ажиллана

2014-03-31 13:26:11

Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг Литвийн Вильнюс хотноо өнгөрсөн баасан гарагт  болсон Монгол, Литвийн Гадаад харилцааны яамд хоорондын зөвлөлдөх уулзалтад Монголын төлөөлөгчдийг тэргүүлэн оролцлоо.

Зөвлөлдөх уулзалтын үеэр хоёр талын улс төр, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны талаар, мөн бүс нутаг, олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцсон байна.
 
Хоёр талын харилцааг эрчимжүүлэн хөгжүүлэх хүрээнд иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, тухайлбал, дипломат болон албан паспорт эзэмшигчдийг харилцан визээс чөлөөлөх, зам тээврийн салбарт хамтран ажиллах болон спортын салбарт хамтран ажиллах тухай баримт бичиг байгуулах нь зүйтэй гэж үзжээ.
 
Түүнчлэн Монгол, Литвийн эдийн засагт тодорхой байр суурь эзлэх хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах, төлөөлөгч харилцан солилцох, үзэсгэлэн яармаг, чуулга уулзалтад төлөөлөгчид илгээж байх нь хоёр талын харилцааг илүү бодит түвшинд хөгжүүлэх, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй болохыг талууд онцлолоо.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Литви улстай хамтарч ажиллана  
Үзсэн: 963 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй