Шууд Chart

УБЕГ эрх зүйн шинэчлэл хийнэ

2014-03-31 15:10:36

Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж буй төрийн үйлчилгээний шинэтгэлд томоохон үүрэг оролцоотой ажиллаж байгаа агентлаг бол Улсын бүртгэлийн ерөнхий газар. Ачаалал өндөртэй, чирэгдэл ихтэйгээрээ ямагт шүүмжлүүлж ирсэн энэ байгууллагын ажилд ямар шинэчлэл хийгдэж, үйлчилгээ нь хэрхэн хөнгөн шуурхай болж байгааг өнөөдөр болсон ээлжит "Бүтээн байгуулалтын цаг"-аар танилцууллаа.

Уулзалтын үеэр УБЕГ-ын удирдлагууд өнгөрсөн хугацаанд хийсэн, оновчтой ажлуудаа танилцуулснаас гадна үйлчилгээгээ цахимжуулахад өнгөрсөн онуудад анхаарлаа хандуулсан гэдгийг хэллээ.
 
Харин энэ онд эрх зүйн дорвитой шинэтгэл хийхээр төлөвлөж байгаа аж. Иргэний бүртгэлийн тухай хууль, Эд хөрөнгийн болон хуулийн этгээдийн бүртгэлийн хууль тогтоомжуудын шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцүүлнэ. Мөн бүртгэлийн үйлчилгээ цахим байх, бүртгэл хийлгэхэд иргэнээс шаарддаг бичиг баримтын тоог цөөлж үйлчилгээний шат дамжлага, цаг хугацааг багасгах, бүртгэлийн үйлчилгээнд төрийн бус байгууллагын оролцоог нэмэхэд эрх зүйн шинэчлэлийн гол зарчим чиглэсэн гэж мэдэгдлээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

УБЕГ эрх зүйн шинэчлэл хийнэ  
Үзсэн: 872 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй